Select Page

   Барилгын Политехник Коллежийн нийт оюутан суралцагч нарын дунд “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан ээжийгээ хайрлах үрс бүхний халуун сэтгэлийн үгтэй захидлын уралдааныг амжилттай зохион байгуулж дүнгээ гаргалаа.

     Тус уралдаан нь 2018.03.01- 2018.03.07–ны өдрийн хооронд зохион байгуулагдсан бөгөөд уралдаанд нийтдээ 68 захидал ирснээс шилдэг 38  захидлыг нэгтгэн эмхэтгэл болгон хэвлүүлж, эхний 6 байр эзэлсэн суралцагчдад гардуулав. Мөн сургуулийн номын санд тус эмхэтгэлийг хандивлалаа.

Захидлын уралдааны дүнгээс танилцуулбал:

  • I байр Б.Хонгорзул /БА-1А анги/
  • II байр Т.Анхболд /ӨУ-1Б анги/
  • III байр Ц.Пүрэвхүү /ЗЧ-1В анги/
  • Тусгай байр: Б.Отгонзаяа /ЗЧ-2Б анги/, И.Нарангэрэл /АЗ-1А англи/, П.Бат-Эрдэнэ /ЗЧ-1А анги/ нар шилдэг захидлын эздээр шалгарлаа.

Уралдаанд идэвхтэй оролцсон суралцагчиддаа  чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Уул өргөж, ээжийгээ ачлах урт холын бодол тань бүтэн орших болтугай

МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛЫН БАГШ НАР

0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x