Select Page

Манай сургуультай 2010 оноос эхлэн үйлдвэрлэлийн дадлага зохион байгуулах, багш инженер техникийн ажилтан солилцох, сургалтын хөтөлбөр боловсруулах, суралцагч, төгсөгчдийн мэргэжлийн ур чадварыг үнэлэх зэрэг нийгмийн түншлэлийн бүхий л хэлбэрээр хамтран ажиллаж ирсэн МӨНХ-ОТОГ ХХК нь сантехник угсралт, цахилгаан холбоо дохиолол, агаар сэлгэлт, угсралтын чиглэлээр улсынхаа томоохон бүтээн байгуулалтад гар бие оролцож яваа хамт олон юм.
МБСБ-ын суралцагчдын дунд зохиогдож байгаа “МОНГОЛ УР ЧАДВАР 2021” мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох үнэлгээний I шатанд барилгын сантехникч мэргэжлээр БПК-оос оролцогчдыг ивээн тэтгэж, мөнгөн тусламж үзүүлсэнд талархан та бүхэндээ ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Барилгын политехник коллежийн хамт олон

0 0 votes
Article Rating
75
0
Would love your thoughts, please comment.x