Сантехник мэргэжлийн багш нарын “УР ЧАДВАР-2018” улсын анхдугаар уралдааныг 2019.3.20-21 ны өдрүүдэд Барилгын политехник коллеж амжилттай зохион байгуулж дүнгээ гаргалаа.
Тус уралдааныг нээж БПК-ийн захирал Г.Нямдулам үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэн, Мэргэжлийн боловсрол сургалт үнэлгээний төвийн дарга Ц.Батдорж уралдаанд оролцогчдод баяр хүргэж амжилт хүслээ.
Уралдааны шүүгчээр “Toyoto комперт” ХХК-ны захирал Монгол Улсын мэргэшсэн инженер О.Занданхүү , инженер Б.Мөнхбаатар ,GIZ төслийн зөвлөх Андрес Хофменн, Хөндлөнгийн баталгаажуулалт хийхээр МБС-ын үнэлгээний төвийн арга зүйч С.Лувсанвандан нар ажиллав.
Ивээн тэтгэгчээр сантехникийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн “ДиЮуБиБи” ХХК –ны захирал И.Далайжаргал, “Өндөр бар” ХХК захирал Б.Бат-Эрдэнэ, “Бутафор” ХХК Т.Болдбаатар захирал ивээн тэтгэж оролцсон.
Уралдааны дүнгээр:
- I байр: Ц.Гэрэлт-Од /Улаангом политехник коллеж/
 - II байр: Б.Цэрэнчунт /Дундговь МСҮТ/
 - III байр: А.Байгал /Барилгын политехник коллеж/
 - Тусгай байр: М.Бямбасүрэн /Техник технологийн политехник коллеж/
 
нар тус тус шалгарлаа.
Сантехникийн мэргэжлийн багш нарын“ УР ЧАДВАР-2019” улсын анхдугаар уралдаанд оролцогчид:
- Дундговь МСҮТ /Базарсүрэн Цэрэнчунт/
 - Техник технологийн политехник коллеж /Мэнд Бямбасүрэн/
 - Барилгын политехник коллеж /Аюуш Байгал/
 - Завхан /Бат-Эрдэнэ Хүрэлшагай/
 - Ховд Хөгжил ПК /Мягмар Энхбаатар/
 - Улаангом ПК /Цогбадрах Гэрэлт-Од/
 - Дархан МСҮТ /Дагвадорж Төмөрхуяг/
 - Дорнод МСҮТ /Дашзэвэг Сүхбаатар/
 - Дархан-Өргөө ПК /Баатарсүрэн Төмөрхуяг/
 - Баянхонгор ПК /Дашдондог Анхбаяр/
 - Барилгын политехник коллеж /Очирхуяг Дэлэг/
 - Өвөрхангай МСҮТ /Мөнхжаргал Цэрэндулам/
 
Уралдаанд амжилттай оролцсон багш нартаа баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
СУРГУУЛИЙН ЗАХИРГАА, СУРГАЛТЫН АЛБА
					
												
								
							
								
							
								
							
								
							
								
							
								
							
								
							
								
							
								
							
								
							
								
							
								
							
								
							
								
							
								
							