Select Page
Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Барилгын политехник коллежийн Түүх, нийгмийн ухааны багш нарын санаачилгаар суралцагчдын мэдлэг, оюун ухаан, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, үндэсний түүх, өв соёлоо танин мэдэж, бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгууллаа.
Тус тэмцээнд ТБОС-ын I, II анги болон МБОС-ын I, II, III ангийн нийт 63 суралцагч оролцож, мэдлэг чадвар, авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдлөө.
🎉 ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД:
🥇 ТЭРГҮҮН БАЙР: Засал чимэглэлчин мэргэжлийн 2б ангийн суралцагч Ц.Чулуунцэцэг
🥈 ДЭД БАЙР: Өрөг угсрагч мэргэжлийн 2б ангийн суралцагч Н.Азхүслэн
🥉 ГУТГААР БАЙР: Засал чимэглэлчин мэргэжлийн 2б ангийн суралцагч Г.Нанжидхорол
🏅 ТУСГАЙ БАЙР:
– Бетон арматурын мэргэжлийн 1б ангийн суралцагч Г.Гантогоо
– Автомашины засварчин 2а ангийн суралцагч Э.Сугар
Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт суралцагчдадаа баяр хүргэж, оюун ухаан, мэдлэг чадвараа сорин амжилттай оролцсон шилдэг суралцагчдадаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе!
🌍ТҮҮХЭЭ МЭДЬЕ
🫂ӨВ СОЁЛОО ДЭЭДЭЛЬЕ
🇲🇳ЭХ ОРНООРОО БАХАРХЪЯ!
 
0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x