Select Page
Мэргэжлийн хөтөлбөр

Техникийн боловсрол олгох сургалт

Бүрэн дунд боловсролтой, мэргэжлийн үнэмлэхтэй суралцагчдийг элсүүлэн авч барилгын 7 мэргэжлээр 1.5–2 жилийн хугацаанд сургаж мэргэжлийн техникч бэлгэдэг.

Мэргэжлийн боловсрол олгох сургалт

Суурь боловсролтой суралцагчдийг элсүүлэн авч барилгын 10 мэргэжлээр 2.5 жилийн хугацаанд үнэ төлбөргүй сургаж, мэргэжлийн II–IV зэрэгтэй мэргэжилтай ажилтан бэлгэдэг.

Мэргэжлийн богино хугацааны сургалт

Барилгын 10 төрлийн мэргэжлээр мэргэжил эзэмших гэсэн хүн бүрийг богино хугацаанд сургаж мэргэжлийн үнэмлэх олгодог.

Мэргэжлийн боловсрол олгох сургалтын хөтөлбөрүүд

Барилгын засал чимэглэлчин | CF 7123-20

Хийж гүйцэтгэдэг ажил

Барилгын засал чимэглэлчин нь баригдсан, угсрагдсан барилгын бүх төрлийн засал чимэглэлийн ажил хийж гүйцэтгэдэг. Тухайбал гипсэн тааз, чигжээс, тосон будаг, эмульс, обой наах, өнгөлгөө хийх, замаск татах, будах, плита наах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ. 

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Шат угсрах
  • Замаскаар сэв, нүх бөглөх
  • Гадаргууг хусаж, үрж тэгшлэх
  • Будаг хийх
  • Ханын цаас наах
  • Плита наах, өнгөлөх
  • Барилгын талбай цэвэрлэх

Барилгын өрөг угсрагч | CF 7112-19

Хийж гүйцэтгэдэг ажил

Тоосго, урьдчилан зүсч бэлтгэсэн чулуу, бусад төрлийн барилгын гулдмайгаар өргийн зуурмаг ашиглан хана, ханын уулзвар, булан, хамар хана болон бусад бүтээцийг өрөх, угсрах засварлах ажлыг гүйцэтгэнэ. Барилгын даацын болон даацын бус тоосго, төрөл бүрийн гулдмайн өргийн ажил гүйцэтгэх мэргэшил эзэмшсэн байна. Барилгын суурь болон сувгийн газар ухах, нягтруулах, тэгшлэх, суурийн хажуугаар шороо хийж чигжих, хөрсний ус зайлуулах, хөрсийг хөлдөлтөөс хамгаалах, хөрс солих, хөрсийг нуралтаас хамгаалах, хөрсийг зохиомол аргаар бэхжүүлэх ажлуудыг гүйцэтгэхэд мэргэшсэн байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Тоосгоор хана өрөх
  • Гулдмайгаар хана өрөх
  • Ханын өрөг арматурчлах
  • Хучилтын хавтан угсрах Дам нуруу, багана угсрах, бэхлэх
  • Төрөл бүрийн ялуу угсрах
  • Суурийн болон ханын гулдмай угсрах
  • Сүүдрэвч, цэцэрлэгийн ханын өрөг угсрах
  • Угсармал хучилтын завсрыг арматурчилж, бетоноор чигжих

Барилгын цахилгаанчин | CF 7411-12

Хийж гүйцэтгэдэг ажил

Барилга байгууламжийн бүх төрлийн цахилгааны шугам сүлжээ, бусад тоног төхөөрөмж бэхлэх, тогтоох хэрэгслэлийг суурилуулах, угсрах, тохируулах, засвар үйлчилгээ хийх зэрэг ажил эрхэлнэ

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Цахилгаан шугам сүлжээ тавих суурилуулах, угсрах, тохируулах
  • Засвар үйлчилгээ хийх
  • Цахилгааны шугамын зураг төсөл, техникийн үзүүлэлтүүдийг судалж шалгах
  • Цахилгаан систем, тоног төхөөрөмж, бусад бүрэлдэхүүн хэсгийг шалгах, турших
  • Барилгын гадна, дотор талын цахилгааны утас кабелийг сунгах, угсрах, бэхлэх
  • Цахилгаан хуваарилах самбарыг суурилуулах
  • Трансформатор, залгуур, шит угсрах
  • Өндөр хүчдэлийн агаарын шугам угсрах

Барилгын мужаан | CP 7115-22

Хийж гүйцэтгэдэг ажил

Төрөл бүрийн модон болон бусад материалаар бүтээц, эдэлхүүн түүний тоноглол, эд ангийг засаж сэлбэх угсрах, барилгын хаалга, цонх, хийж угсрах, суурилуулах, төрөл бүрийн шал хийж угсрах, барилгын дээврийн ажил, шувуу нуруу зангидаж, угсрах, хэв хашмал угрсах, задлах ажилбаруудыг хийж гүйцэтгэнэ.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Барилгын талбайг хэв хашмал угсрах, задлах
  • Модон шувуу нуруу эсгэх, бэлдэх, угсрах
  • Барилгын гадна болон дотор засал хийхэд зориулсан шат угсрах буулгах
  • Мужаан цех, тавилгын үйлдвэрт модон бүтээц хийх, өөрчлөх, засварлах
  • Хана, хаалга, цонхны хүрээ суулгах, суурилуулах
  • Барилгын шатны хэв угсрах, бариул бэлтгэх, өнгөлөх
  • Модон материал бүтээцийг үхчил болон галаас хамгаалах уусмалаар түрхлэг хийх

Барилгын сантехникч | CF 7126-36

Хийж гүйцэтгэдэг ажил

Сантехникч нь гэр, албан контор, үйлдвэрийн газарт агаар, ус, газ, шугам холбох ба мөн шугамын даралт тохируулна. Сантехникч, хоолой тааруулагч, даралт тохируулагчийн ажлын онцлог шинж нь өөр өөр боловч хийх ажлын хувьд ойролцоо байдаг. Ус, газ, даралтыг тохирсон хоолойнуудад суурилуулдаг. Тохирох материалуудыг хэрэглэж ажлаа гүйцэтгэсний дараа ус болон даралт алдаж байгааг шалгана. Олон төрлийн шугам сүлжээний системыг засаж суурилуулан үзлэг, үйлчилгээг хийнэ. Зарим систем нь ус болон бохир, хийн шугам, халаалтыг зөөвөрлөх ажил гүйцэтгэнэ.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Сантехникийн материалуудыг хэмжих, тайрах
  • Засвар хийх
  • Угаалтуур, суултуур угсрах
  • Сантехникийн холболт хийх
  • Нийлэг болон хуванцар яндан хоолой угсрах
  • Шугам хоолойг шалгах
  • Бохирын болон ус зайлуулах төв шугамд шавар, бетон, ширмэн хоолойг угсрах

Бетон арматурчин | CF 7114-20

Хийж гүйцэтгэдэг ажил

Барилгын зураг төслийн дагуу барилгын талбайд бетон,арматур, хэв хашмал бэлтгэх, зангидах, цутгах зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Ажилд шаардлагатай материал бэлдцийг сонгох, хэмжих, бэлтгэх
  • Арматурыг бэхэлж, тохируулах
  • Бетон зуурмагийн хольцыг зуурч дээж авах
  • Бэлэн болсон хивэнд зуурмаг цутгах, нягтруулах
  • Хэв хашмалыг угсрах, шалгах, хураах, тээвэрлэх

Автомашины засварчин | TC 8211-20

Хийж гүйцэтгэдэг ажил

Суудлын болон ачааны машин, мотоцикл, тээврийн бусад хэрэгслийн бүтэц зохион байгуулалт, ажиллагааг мэдэж, түүний эвдрэл гэмтлийг оношилж, засвар үйлчилгээ хийнэ.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Удирдлагаас зөвлөгөө, зааварчилгаа авах
  • Эд анги, сэлбэгийг суурилуулах, солих, задалж авах
  • Хийсэн ажлуудыг хөтөлж, бүртгэх
  • ХАБЭА- н тухай хууль, дүрмийг мөрдөн ажиллах
  • Сэлбэг бусад материалыг зөөвөрлөх
  • Эд ангиудыг цэвэрлэх

Гагнуурчин | IM 7212-14

Хийж гүйцэтгэдэг ажил

Үйлдвэрийн хийц, металл хэсгүүдийг гагнуурын төрлүүдийг ашиглан таслах, гагнах, засварлах бүх төрлийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Ажлын зурагт заасан гагнуурын тэмдэг тэмдэглээг мэдэх
  • Хийн гагнуураар зузаан металлыг зургийн дагуу таслах
  • Зурагт заасан гагнуурын төрлийг ашиглан торгоолт хийж гагнах
  • Гагнуурын төрлүүдийг ашиглахдаа тус бүрийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг угсрах
  • Цахилгаан ба хагас автомат, аргон гагнуур ашиглахдаа хүчдэл гүйдлийг тохируулж ашиглах
  • Хийн гагнуураар ажиллахдаа ХАБЭА-г сахиж мөрдөх

Метал боловсруулах машины оператор /токарь-фрезер/ | IM 7223-17

Хийж гүйцэтгэдэг ажил

Токарийн суурь машиныг ажиллуулах, тохируулга хийх, техникийн зургийн дагуу металлд ангилал хийх, өөрчлөх, засварлах зэргээр нарийн багаж үйлдвэрлэх ажил хийдэг.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Бэлэн болсон эд ангийг хэмжих, шалгах
  • Металл эд ангиуд, сэлбэг хэрэгслийг захиалгын дагуу хийх
  • Бэлэн болсон эд ангид чанар хэмжилтийг үзлэг шалгалт хийх, технологийн карт хийх
  • Үйлдвэрлэх бүтээгдэхүүний ажиллагааны дарааллыг тогтоох
  • Технологийн картын дагуу программыг кодыг  хянах командуудыг оруулах
  • Механизм ба удирдлагын ажиллагааг ээлж дараалан ажилуулж шалгах
  • Элэгдсэн, эвдэрсэн эд ангиудыг сэргээн засварлах, солих

Халаалт, агааржуулалт хөргөлтийн тоног төхөөрмжийн засварчин | CF 7126-26

Хийж гүйцэтгэдэг ажил

Барилгын ажлыг зургийг уншиж халаалт, агаар сэлгэлт, хөргөлтийн систем, түүний тоног төхөөрөмжүүдийг суурилуулах, засвар үйлчилгээ хийж гүйцэтгэнэ.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Барилгын халаалтын систем угсрах
  • Барилгын ердийн агааар сэлгэлтийн систем угсрах
  • Барилгын механик агаар сэлгэлтийн систем угсрах
  • Барилгад хөргөлтийн систем угсрах
  • Барилгын халаальт, агаар сэлгэлтийн системийг ашиглах, засварлах
  • Хөргөлтийн системийг ашиглах, засварлах

Техникийн боловсрол олгох сургалтын хөтөлбөрүүд

Барилга угсралтын техникч | 3112-16

Хийж гүйцэтгэдэг ажил

Барилгын техникч нь барилга угсралтын ажлын дэс дарааллыг төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавихын зэрэгцээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, барилгын ажлын чанарыг хариуцан гүйцэтгэнэ.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Барилгын талбайн зохион байгуулалт хийх
  • Үндсэн ба туслах материалын тооцоо гаргах
  • Өдөр тутмын ажлыг удирдлагаар хангах
  • Төмөр бетон хийцийн зураг унших
  • Гангийн түүвэр хийх
  • Арматурын хийц бэлдэх, угсрах
  • Зуурмаг бэлтгэх тооцоог гаргах

Иргэний барилгын техникч | 7112-19

Хийж гүйцэтгэдэг ажил

Иргэний барилгын инженерийн техникч ньбарилга байгууламж, усан хангамж, ариутгах, татуургын шугам, зам, гүүр, далан, нийсэх буудлын барилга, байгууламжийн төслийн эрэл хайгуул, зураг төсөл, барилга угсралт, ашиглалт, арчлалт ба засварын ажлын техникийн асуудлыг шийдэхэд туслах үүрэг гүйцэтгэнэ. Гал түймрээс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомж, журам, стандарт бусад техникийн нормативын биелэлтийг хангуулах ажлыг бас эрхэлнэ.

Барилгын инженерийн төлөвлөсөн барилга, хурдны зам, гүүр болон бусад нэгдсэн том төслүүд дээр ажилладаг. Мөн сурталчилгааны болон орон сууцны газрын хөгжлийн ажилд тусалдаг.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • План зургийг уншиж дүгнэн, ажлын цар хүрээг тодорхойлох
  • Барилгын материал, хөрсний хээрийн болон лабораторийн шинжилгээ-туршилтыг гүйцэтгэхэд туслах
  • Барилга, бусад инженерийн байгууламжийг барьж байгуулахтай холбоотой тенхикийн асуудал, талбайн зураг зүйн судалгааг явуулах, тайланг бэлтгэхэд туслах

Барилгын цахилгааны техникч | 3113-21

Хийж гүйцэтгэдэг ажил

Барилгын цахилгааны техникч нь үйлдвэр, орон сууц, нийгэм ахуйн зориулалттай төрөл бүрийн цахилгаан хэрэглэгч, тоног төхөөрөмжийг чанартай эрчим хүчээр хангахтай холбогдсон ашиглалт, туршилт тохируулга, шинэ технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн технологийн процессын автоматжуулалтын үүрэгт ажлыг гүйцэтгэнэ. Цахилгаан энергийн үйлдвэрлэл, хэрэглээний аль ч салбарт ажиллах боломжтой.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Цахилгаан төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангаж ашиглах
  • Шинэ төхөөрөмж суурилуулах
  • Туршилт тохируулга хийх
  • Эрчим хүчний болон бусад үйлдвэр, нийгэм ахуйн барилга байгууламж, аж ахуйн нэгжүүдэд ажиллана.

Барилгын материалын үйлдвэрийн технологич техникч | 3112-40

Хийж гүйцэтгэдэг ажил

Керамик болон бусад материал шинээр бий болгохтой холбоотой судалгаа хийж, дизайн боловсруулж, тодорхой материал бүтээгдхүүнтэй холбоотой асуудлыг судалж, зөвлөгөө өгөх үүрэгтэй.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Барилгын материал, чулуу, хайрганы байршлыг тогтоох, төлөвлөх
  • Үйлдвэрлэлийн хамгийн үр ашигтай аргачлал, машин механизмыг тодорхойлох, үйлдвэрлэл, хөдөлмөрийн зохион байгуулалтыг төлөвлөх, тухайн ажлыг удирдах
  • Аюулгүй ажиллагааны стандарт тогтоох, анхны тусламж үзүүлэх нөхцөл бүрдүүлэх
  • Үйлдвэрлэлийн явцад хяналт тавих
  • Геологич, геофизикч зэрэг холбогдох мэргэжлийн хүмүүстэй техникийн талаар хамтран ажиллах, зөвлөлдөх
  • Шил, керамик, арьс шир, модон бүтээгдхүүн, хэвлэл зэрэг үйлдвэрлэх явцад гарах инженерийн холбогдолтой асуудлыг судлах, түүгээр зөвлөгөө өгөх
  • Аюул ослыг урьдчилан тооцох, аюулгүй ажиллагаа болон аюулгүйн хэрэгслийг нэвтрүүлэх

Сантехникийн техникч | 3115-41

Хийж гүйцэтгэдэг ажил

Барилгын ажлын зураг схемийг уншиж, барилгын гадна ба дотор талын цэвэр бохир ус, дулаан хангамж агаар сэлгэлт ариутгах татуургын системийг угсрах суурилуулах, үйлчилгээ хийх засварлах ажлыг хийж гүйцэтгэнэ.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Сантехникийн тоног төхөөрөмжийн угсрах, засварлах
  • Барилгын халаалтын системийг угсрах, засварлах
  • Ариутгах татуургын системийг угсрах, засварлах
  • Ус, дулаан хангамжийн системийг угсрах, засварлах
  • Барилга доторх ариутгах татуургын системийг угсрах, засварлах
  • Агаар сэлгэлтийн системийг угсрах, засварлах

Сантехник халаалт, агааржуулалтын төхөөрөмжийн техникч | 3115-67

Хийж гүйцэтгэдэг ажил

Барилгын ажлын зураг схемийг уншиж, барилгын гадна ба дотор талын цэвэр бохир ус,дулаан хангамж, агаар сэлгэлт, ариутгах татуургын системийг угсрах, суурилуулах,үйлчилгээ хийх засварлах ажлыг хийж гүйцэтгэнэ.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Ундны усны төхөөрөмж угсрах, суурилуулах
  • Бохир усны төхөөрөмж угсрах, суурилуулах
  • Сантехникийн болон ариун цэврийн өрөөний тоноглол угсрах, суурилуулах
  • Дулаан хуваарилах төхөөрөмжийн эд ангид тохиргоо, холболт хийх
  • Агааржуулалтын төхөөрөмж угсрах, суурилуулах
  • Байгалийн нөөцийн хэмнэлттэй төхөөрөмж нэмэлтээр ашиглах
  • Барилгын халаалтын системийг угсрах, суурилуулах
  • Дулаан эх үүсвэр суурилуулах, угсрах
  • Түлшээр хангах системийг угсрах, суурилуулах

Барилгын зургийн техникч | 3118-19

Хийж гүйцэтгэдэг ажил

Барилгын   зургийн техникч нь карт, гар зураг, бүдүүвч, хэмжилтийн дагуу техникийн   зураг, газрын зураг бусад материалыг бэлтгэх, өнгөтөөр хуулах, хувилах,   эцсийн хувилбараар хэвлэлтэнд бэлэн болгох үүрэг хүлээнэ.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Ажлын зураг бэлтгэх
  • Ажлын зураг зурах
  • Ажлын зураг хэвлэх, хувилах
  • Ажлын зургийг хянах
  • Бэлэн болсон зургийг хэвлүүлэх

БАРИЛГЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ

Мэргэжлийн хөтөлбөрүүд :

Дүрэм журам :

Сургалтын менежер :

Б.Буянтогтох

buyantogtokh@cc.edu.mn

7000-1071, 9590-1071

Сургалтын арга зүйч :

Д.Баярцэцэг

bayartsetseg@cc.edu.mn

7000-1071, 9590-1071

Н.Саранхүү

sarankhuu@cc.edu.mn

7000-1071, 9590-1071

Б.Ууганбилэг

uuganbileg@cc.edu.mn

7000-1071, 9590-1071

Холбоо барих

Барилгын политехник коллеж

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 35, Баруун дөрвөн зам, хичээлийн төв байр.

70001071, 9590-1071

cpc@cc.edu.mn

Бидэнтэй нэгдээрэй