Select Page
бидний тухай

БИДНИЙ ТУХАЙ

   Манай сургууль нь 1954 онд барилгын үндэсний мэргэжилтэн бэлтгэх зорилгоор байгуулагдсан анхны сургууль.

    Хичээлийн I, II байранд онол, сургалтын танхим, дадлагын газар, лаборатори, спорт заал, урлагын танхим, цайны газар, 35000 гаруй ном, сурах бичиг бүхий номын сантайгаас гадна 300 оюутныг хүлээн авах оюутны байртай, боловсон хүчний хувьд бэхэжсэн, чадварлаг багш нар хичээл сургалт явуулдаг.

    Манай сургууль нь барилгын 10 мэргэжлээр бүрэн дунд боловсролтой мэргэжилтэй ажилтан, 7 мэргэжлээр тусгай дунд боловсролтой техникч, 10 мэргэжлээр мэргэжил олгох түр сургалтууд явуулдаг.

   2009 онд Монгол улсаас анх удаа, 2012 онд 2 дахь удаагаа олон улсад магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн сургууль болсон. Ингэснээр манай сургуулийг төгсөгчид Ази, Номхон далайн бүс нутгийн 29 оронд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн үнэмлэх, дипломтой төгсөнө.

  Оюутнууд суралцах хугацаандаа тус сургууль дээр явагддаг мэргэжлийн түр дамжаанд суралцаж, хос мэргэжил эзэмшин төгсөх бүрэн бололцоотой байдгаараа онцлог юм.

БАРИЛГЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ

БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

АЛБА, ХЭЛТЭС

САЛБАР, НЭГЖҮҮД

БАРИЛГЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ
ТООН БАРИМТУУД

Байгуулагдсан он : 1954

Барилга байгууламж :

  • Нийт талбай : 1,6 га
  • Хичээлйин байр : 2
  • Дадлагын байр : 4
  • Оюутны байр : 1

суралцагчид :

  • Мэргэжлийн боловсрол : 1106 оюутан
  • Техникийн боловсрол : 286 оюутан

НИЙТ БАГШ АЖИЛТАН :

  • Үндсэн багш : 90
  • Ажилтан, ажилчид : 58

Төлбөр :

  • Мэргэжлийн боловсрол : Төлбөргүй
  • Оюутны байр : Төлбөргүй
  • Техникийн боловсрол : 520.0 мянган төгрөг

Холбоо барих

Барилгын политехник коллеж

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 35, Баруун дөрвөн зам, хичээлийн төв байр.

70001071, 9590-1071

cpc@cc.edu.mn

Бидэнтэй нэгдээрэй