Select Page

Нүүр хуудас > Бидний тухай  > Сургуулийн танилцуулга

Сургуулийн танилцуулга

Монгол улсын гавьяат барилгачин О.Тлейханы нэрэмжит, Алтан гадас одонт барилгын мэргэжлийн ууган сургууль

    Манай сургууль нь 1954 онд барилгын үндэсний мэргэжилтэн бэлтгэх зорилгоор байгуулагдсан анхны сургууль.

    Хичээлийн I, II байранд онол, сургалтын танхим, дадлагын газар, лаборатори, спорт заал, урлагын танхим, цайны газар, 35000 гаруй ном, сурах бичиг бүхий номын сантайгаас гадна 300 оюутныг хүлээн авах оюутны байртай, боловсон хүчний хувьд бэхэжсэн, чадварлаг багш нар хичээл сургалт явуулдаг.

    Манай сургууль нь барилгын 10 мэргэжлээр бүрэн дунд боловсролтой мэргэжилтэй ажилтан, 7 мэргэжлээр тусгай дунд боловсролтой техникч, 10 мэргэжлээр мэргэжил олгох түр сургалтууд явуулдаг.

   2009 онд Монгол улсаас анх удаа, 2012 онд 2 дахь удаагаа олон улсад магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн сургууль болсон. Ингэснээр манай сургуулийг төгсөгчид Ази, Номхон далайн бүс нутгийн 29 оронд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн үнэмлэх, дипломтой төгсөнө.

  Оюутнууд суралцах хугацаандаа тус сургууль дээр явагддаг мэргэжлийн түр дамжаанд суралцаж, хос мэргэжил эзэмшин төгсөх бүрэн бололцоотой байдгаараа онцлог юм

Танилцуулга татах

Та эндээс манай танилцуулгыг PDF хэлбэрээр татаж авна уу.  [ ТАТАХ ]

Please download our introduction here.   [ Download ]

Пожалуйста, загрузите наше введение здесь.   [ Download ]

여기에서 소개를 다운로드하십시오.   [ Download ]

请在此下载我们的介绍。   [ Download ]

Холбоо барих

Барилгын политехник коллеж

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 35, Баруун дөрвөн зам, хичээлийн төв байр.

70001071, 9590-1071

cpc@cc.edu.mn

Бидэнтэй нэгдээрэй