Select Page

   Юнескогийн ерөнхий чуулганаас  1993 онд жил бүрийн 3 сарын 22-ны өдрийг усны өдөр болгон тэмдэглэж ирсэн. 2019 онд дэлхийн усны өдрийг НҮБ-аас “ЦЭНГЭГ УС-ТЭГШ ХҮРТЭЭМЖ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

     Барилгын политехник коллежийн нийт оюутан суралцагчид, багш, ажилтан ажилчдын дунд жил бүр усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 2019 онд манай сургууль “Цэвэр ус-цэнхэр алт” сэдвийн хүрээнд тэмдэглэхээр болсон. Энэ жилийн усны аяны хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:   

  • Сургуулийн ариун цэврийн өрөөнүүдэд таниулах сурталчилгааны хуудас байршуулав.
  • “Хаягдал бохир ус” сэдвээр нийт оюутан, суралцагчдад таниулах хичээл явууллаа.
  • Усаа хайрлан хамгаалах, зүй зохистой хэрэглээг бий болгох талаар үзэсгэлэн гаргав.
  • “Цэнгэг ус-тэгш хүртээмж” аяны хүрээнд нийт 1-р ангиудын дунд “Цэвэр ус цэнхэр-цэнхэр алт” сэдэвт ханын сонины уралдааныг зарлаж  дүнгээ гаргалаа.     

Ханын сонины уралдаанд  оролцсон ангиудаас дараах ангиуд шилдэгээр шалгарлаа.  Үүнд:

  1. Ц.Энхмандах багштай АЗ1а анги 1-р байранд шалгарч өргөмжлөл, зааланд 1 цаг тоглох эрх.
  2. Д.Одонтуяа багштай ЗЧ1а анги 2-р байранд шалгарч өргөмжлөл, зааланд 1 цаг тоглох эрх.
  3. Г.Майдар багштай ЦА1а анги 3-р байранд шалгарч өргөмжлөл, зааланд 1 цаг тоглох эрх.
  4. Тусгай байр: Б.Дүүриймаа багштай ЗЧ1в анги, Н.Ирэхзаяа багштай ЗЧ1б ангиуд тус тус  шалгарлаа.

Барилга-Нийгмийн ухааны салбар

Байгалийн ухааны багш нар

0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x