Select Page
О.Тлейханы нэрэмжит Барилгын политехник коллежийн Герман хэлний сонгоны 2, 3 дугаар ангийн суралцагчид 2026 оны 11 дүгээр сарын 06–08-ны өдрүүдэд Олон улсын Найрамдал зусланд зохион байгуулагдсан PASCH-Schülercamps 2026 сургалт, арга хэмжээнд оролцлоо.
Тус арга хэмжээ нь суралцагчдын герман хэлний мэдлэгийг бататгах, ярианы чадварыг хөгжүүлэх, хэлний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд жүжигчилсэн тоглолт, урлаг, соёлын олон талт үйл ажиллагаагаар дамжуулан суралцах боломжийг бүрдүүлсэн юм.
Сургалт, арга хэмжээг ХБНГУ-ын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж, Германы Эрдмийн солилцооны алба (DAAD) санхүүжилт үзүүлсэн байна.
Зохион байгуулагч байгууллагууд:
🔹Монгол Улс дахь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам
🔹Монгол дахь Гёте институт
🔹Хилийн чанад дахь герман хэлтэй сургуулиудын асуудал эрхлэх төв (ZfA)
🔹Германы Эрдмийн солилцооны алба (DAAD)
🔹Монгол Улсын PASCH хөтөлбөрийн сургуулиуд
Суралцагчдадаа сурсан мэдсэнээ бататгаж, хэлний мэдлэг, харилцааны чадвараа хөгжүүлсэн үр өгөөжтэй сургалтад амжилттай оролцсонд баяр хүргэж, цаашдын сурлага, хөгжилд нь өндөр амжилт хүсье!

 

0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x