Select Page

Барилгын политехник коллежийн суралцагчдын дунд жил бүр зохион байгуулагддаг суралцагчдыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд татан оролцуулах, тэдний судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх, илтгэх ур чадвар, өөрийгөө илэрхийлэх ур чадварыг хөгжүүлэх зорилготой  “ШИЛДЭГ ИЛТГЭЛ 2019” шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурлыг 2019 оны 04-р сарын 29-нд амжилттай зохион явууллаа.

Энэ жилийн онцлог нь илтгэлийн ерөнхий сэдэв “Барилгын шинэ технологи, суралцагчдын хөгжил, цахим ертөнц, ажил мэргэжлийн сонголт, өөрөө өөртөө ажлын байр бий болгох” боломж гэх мэт өргөн цар хүрээ, агуулгатай байлаа.

Илтгэлийн уралдаанд:

  • I байр Тк1а ангийн суралцагч З.Будханд “Мэргэжлийн сэтгэл ханамж нь сурлагын амжилтанд нөлөөлөх нь” сэдвээр /Илтгэл удирдсан механикийн багш Б.Лхагвасүрэн/
  • II байр Аз2а ангийн суралцагч Д.Сугаржав “Суралцагчдын ёс суртахууны хөгжил” сэдвээр /Илтгэл удирдсан хэл, уран зохиолын багш Т.Мөнхтуяа/
  •  III байр Ца1б ангийн суралцагч Э.Энхмөрөн “Суралцагчдын хөгжил” сэдвээр /Илтгэл удирдсан нийгмийн ухааны багш Г.Оюунцэцэг/ нар тус тус байранд шалгарав.

Ажлыг хамтран зохион байгуулсан САЗЗ-ийн нарийн бичгийн дарга болон гишүүд, эрдэмтэн багш нартаа баярлалаа.Та бүхний эрдэм шинжилгээ, иновацийн ажилд амжилт хүсэе!

СУРГАЛТ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛ

0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x