Select Page

Суралцагчдын ур чадварыг хөгжүүлэх,  мэргэжлийн хичээлд дур сонирхолтой болгох, сурах идэвхи, бие даах болон багаар ажиллах, бүтээлч үйл ажиллагааг өрнүүлэх зорилгоор “Барилгын засал чимэглэлчин мэргэжлийг сурталчлах 7 хоног” аяныг 2019 оны 04 сарын 22-с 04 сарын 26-г хүртэл амжилттай зохион явагдлаа.

Уг аяны хүрээнд:

Засал чимэглэлчин мэргэжлийн I, II ангийн бүтээлийн үзэсгэлэнг 04 сар 23- нд 10.00 цагт БПК-ийн үүдний танхимд зохион байгууллаа.

Энэхүү бүтээлийн үзэсгэлэнд:

  1. Хавтанцарын шигтгэмэл
  2. 3D шавардлагаар цэцгийн сав, гэрлийн бүрхүүл, ваар, жааз гэх мэт зүйлүүдийг хийсэн.

Засал чимэглэлчин мэргэжлийн ангиудын “ЭЦЭГ, ЭХИЙН ӨДӨРЛӨГ” –г 04 сарын 24-нд 11 цагаас зохион байгуулж, хүрэлцэн ирсэн эцэг эхчүүдийг сургууль болон дадлагын байруудтай танилцуулж, САЗ Н.Саранхүүтэй уулзаж ярилцлага хийлээ. Засал чимэглэлийн мэргэжлийн 5 ангийн 37 эцэг, эх хүрэлцэн ирсэн. “ЭЦЭГ ЭХИЙН ӨДӨРЛӨГ”-ийн үеэр ЕБС-ийн сурагч нар ирж обой, шаваасны ажлыг хийж сонирхлоо.

Засал чимэглэлчин мэргэжлийн I, II  ангийн ур чадварын уралдааныг  04 сарын 24- нд 09 цагаас зохион байгуулсан. Ур чадварын уралдаанд:

  • МБОС-н I ангийн 6 суралцагч “Шавардлагын төрөл”
  • МБОС-н II ангийн 4 суралцагч “Хавтанцарын төрөл” –өөр тус тус өрсөлдөж тэмцээнийг засал чимэглэлийн мэргэжлийн зөвлөх багш Титизин, Дэлгэрхангай нар шүүж дүгнэлээ.

МБОС-н I анги:

  • 1-р байр: ЗЧ 1А ангийн сурагч. Б.Батдорж
  • 2-р байр: ЗЧ 1В ангийн сурагч. Б.Түвшинболор
  • 3-р байр: ЗЧ 1В ангийн сурагч. Ө.Өлзийтогтох

МБОС-н II анги:

  • 1-р байр: ЗЧ 2Б ангийн сурагч. Н.Нямтогтох
  • 2-р байр: ЗЧ 2А ангийн сурагч. Б.Бадамгарав

МБОС-н Засал чимэглэлчин мэргэжлийн I, II ангийн суралцагчид төв байрны №104 тоот, өргөтгөлийн №219 тоот өрөөнүүдэд хана, таазанд бүрэн засвар хийж гүйцэтгэлээ.

0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x