Барилгын Политехник Коллеж 2017-2018 оны хичээлийн жилээс хойш ХБНГУлсын Засгийн газрын дэргэдэх „Ирээдүйн-Түнш“ сургуулиудын нэг болж Хилийн чанад дахь ЕБС-уудын хэрэг эрхлэх газрын дэмжлэгтэйгээр оюутан суралцагчдад үнэ төлбөргүй герман хэлний сургалт явуулж байна.
ДСД 1 ПРО буюу герман хэлний В1 түвшний шалгалт нь мэргэжлийн боловсрол эзэмшиж байгаа оюутан суралцагчдад чиглэсэн түвшин тогтоох шалгалт юм. Тус шалгалт нь ярих, унших, бичих, сонсох гэсэн 4 чадварыг үнэлж дүгнэдэг ба 2019 оны 4-р сарын 02-нд бичгийн шалгалт, 22- 23-нд ярианы шалгалт тус тус явагдаж дууслаа. Ярианы шалгалтад суралцагчид өөрсдийн сонгосон сэдвээр илтгэл бэлдэж хэлэлцүүлдэг бөгөөд энэ жилийн шалгалтад нийт 17 оюутан суралцагч хамрагдлаа.
Шалгалтын хариу 6-р сарын сүүлээр гарах ба герман хэлний ДСД 1 ПРО буюу В1 түвшний дипломтой суралцагчид цаашдаа ХБНГУлсад мэргэжлийн боловсрол эзэмшихээр өргөдөл гаргах боломжтой болох юм.