Барилгын политехник коллежийн захирал Г.Нямдулам Добу технологи ХХК- ны гүйцэтгэх захирал Д.Тулгабаатар, ерөнхий инженер Н.Оюунбямба, хүний нөөцийн менежер Б. Цэнд-Аюуш нарыг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Добу технологи ХХК нь холбоо дохиолол, автоматжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Шинээр баригдсан томоохон барилгуудад Добу технологи ХХК-ийн үйлдвэрлэсэн DОBU нэрийн ухаалаг системийг суурилуулаад байгаа юм байна. Санамж бичиг байгуулснаар суралцагчдын үйлдвэрлэлийн дадлагыг хамтран зохион байгуулах, сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, сургалтын үнэлгээний явцад оролцох, багш- инженер техникийн ажилтны солилцоо зохион байгуулах зэрэг олон ажлуудыг хийх юм.
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.