Select Page

Монгол төрийн зүтгэлтэн, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны сайд агсан, Монгол улсын гавьяат барилгачин О.Тлейханы мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд онол практикийн хурал амжилттай болж өндөрлөө.

Хуралд

Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Э.Золбоо
БХБЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Баярсайхан
МБН Холбооны ерөнхийлөгч М.Батбаатар
ШУТИС-ийн хүндэт профессор, доктор Монгол Улсын гавьяат барилгачин Л.Шагдаррагчаа
Монгол Улсын зөвлөх инженер, доктор Х.Намсрай
Монгол Улсын зөвлөх инженер, Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Б.Лхагва
Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны орлогч сайд асан Л.Цээсүрэн
Төсвийн үнэлгээ, норм нормативын зөвлөх инженер, Эрдэм шинжилгээний ахлах ажилтан асан Ш.Цэвэлрагчаа
Техникийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын гавьяат барилгачин М.Сандар Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны ахмад ажилтан, Гавьяат барилгачин Ж.Галиндэв
Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны сайд асан Л.Цэрэндондог
О.Тлейхан сайдын хүү Т.Бакыт
Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор Н.Тогтох нарын 40 гаруй хүндэт зочин, төлөөлөгчид оролцлоо, О.Тлейхан сайдын үйл хэрэг, барилгын салбарын түүхэн хөгжлийн талаар сонирхолтой илтгэлүүд тавьж, дурсамж яриа өрнүүллээ.

О.Тлейхан нь Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн яам /Одоогийн Барилга, хот байгуулалтын яам/-ны сайдаар хорь гаруй жил ажиллахдаа барилгын салбарт олон зуун бүтээн байгуулалт хийсэн түүхэн гавьяатай хүн юм.

Түүхэн цаг үеийн бүтээн байгуулалтын салбарыг удирдаж явсан О.Тлейхан сайдын талаар баримтат кино хийсэн нь уг арга хэмжээний нэг онцлог үйл явдал байлаа. Эх орондоо барилгын үндэсний мэргэжилтэн анх бэлтгэж эхэлсэн ууган сургууль болох манай сургуулийн түүхэн гавьяаг үнэлж 1999 оны 10 сарын 20-ны өдрийн НИТХ-ын шийдвэрээр Монгол Улсын гавьяат барилгачин О.Тлейханы нэрэмжит сургууль болгосон билээ.

Уг арга хэмжээг хамтран зохион байгуулсан БХБЯ болон Монгол улсын гавьяат барилгачин О.Тлейханы үр хүүхдүүд, тэдний гэр бүлийнхэнд гүн талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье.

0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x