Барилгын Политехник коллежийн гадаад хэлний багш нарын зүгээс багш, ажилчин, албан хаагч, суралцагчдын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “Гадаад хэлний аян”-ыг 2023 оны 02 сарын 06-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Аяны хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулж, шагналт байруудыг тодрууллаа.
- “My favorite celebration” сэдэвтэй эсээ бичлэгийн тэмцээнийг 02 сарын 6-10ны өдрүүдэд сургуулийн нийт суралцагчдын дунд амжилттай зохион байгууллаа. Нийт 15 суралцагч оролцсоноос
1-р байр Зч1а ангийн Э.Дэлгэрцэцэг
2-р байр Аг2а ангийн Б.Нэмэхбаяр
3-р байр Ба1а ангийн Г.Энххүслэн
3-р байр Ба1а ангийн Л.Тэмүүжин тус тус шалгарлаа.
- “Golden bell” competition хөгжөөнт тэмцээн МБОС-н 1-р ангиудын дунд 02 сарын 08-ны 14:00 цагт урлаг зааланд амжилттай явагдлаа. Тэмцээнд нийт 22 суралцагч гадаад хэлний мэдлэг чадвараа сорин өрсөлдсөнөөс
1-р байр Га1б ангийн Ү.Мөнхтулга
2-р байр Өу1а ангийн Б.Сүхболд
3-р байр Өу1б ангийн О.Болдбаатар
Тусгай байр Ца1б ангийн Б.Ган-Эрдэнэ тус тус шалгарлаа.
- “Foreign song” гадаад дууны тэмцээнийг сургуулийн нийт суралцагчдын дунд 02 сарын 09-ний өдрийн 15:00 цагт урлаг зааланд зохион байгууллаа. Оролцогчдоос:
1-р байр Бтех 1б ангийн М.Энэрэл, О.Эрхдарь
2-р байр Зч2а ангийн Г.Шинэдарь
3-р байр Зч2б ангийн Э.Даваа-Очир нар тус тус шалгарлаа.
- “АХА” competition хөгжөөнт тэмцээнийг нийт багш, ажилтан, албан хаагчдын дунд 02 сарын 10-ны 14:00 цагт урлаг зааланд амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд нийт 12 багш, ажилтан гадаад хэлний мэдлэг, чадвараа сорин өрсөлдсөнөөс
1-р байр, Арга зүйч Н.Саранхүү
2-р байр, багш О.Мөнхбат
3-р байр, багш Б.Лхагвасүрэн тус тус шалгарлаа.
- Гадаад хэлний аяны хүрээнд герман хэлний сонгоны эрчимжүүлсэн ангийн суралцагчдын дунд 02 сарын 08-нд “Хэн хамгийн их герман хэлний үгийн сантай вэ?” АХА тэмцээнийг зохион байгууллаа. “Хэн хамгийн их герман хэлний үгийн сантай вэ?” тэмцээнд 12 суралцагч оролцсоноос
1-р байр УТех-2а ангийн суралцагч Э.Оюунбат
2-р байр АЗ-2б ангийн суралцагч Б.Эрдэнэбилэг нар тус тус шалгарлаа.
- Гадаад хэлний аяны хүрээнд зохиогдсон “Сэлфи” видео бичлэгийн уралдааныг Герман хэлний 2-р ангийн суралцагчдын дунд зохиож байгууллаа. Нийт 6 суралцагч оролцсоноос
1-р байр Аз1а ангийн О.Төгөлдөр
2-р байр Га1а ангийн Л.Энхманлай нар тус тус шалгарлаа.
Сэтгэл гарган, цаг заваа зориулан тэмцээндээ бэлдэж оролцсон бүх багш, ажилчид, суралцагчдадаа талархсанаа илэрхийлээд, цаашдын ажил үйлсэд нь амжилт бүтээлийн дээдийг хүсье.











Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article. https://www.binance.info/register?ref=P9L9FQKY