Select Page
Хөгжлийн төлөөх төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Холбооны Эдийн Засаг, Хөгжлийн Яам (BMZ) болон WILO групптэй хамтран санхүүжүүлсэн “МЭРГЭЖИЛТНИЙГ ЧАДАВХЖУУЛСНААР ДУЛААН ХАНГАМЖИЙН ҮР АШИГ ДЭЭШИЛЖ, ХЭМНЭЛТИЙГ БИЙ БОЛГОХ НЬ” төслийн хэрэгжүүлэгч түншүүд болон зочид төлөөлөгчид:
      Геро Бөмер (WILO группийн Засгийн газар, гадаад харилцаа хариуцсан захирал )
      Дэвид Хоэлтген ( Wilo сангийн менежер)
      Катрин Тийрфелд ( “Ур чадвар ирээдүйг бүтээнэ” сангийн тэргүүн )
      Моника Эггер ( ХБНГУ-ын Хилийн Чанд дахь ЕБС-ын Хэрэг Эрхлэх Газарын монгол дахь мэргэжлийн               зөвлөх)
     Мануел Кречмер ( Берлин хотын Модуль чадамжийн төвийн сантехникийн багш )
     Ч. Мөнхбат ( WILO группийн монгол дахь төлөөлөгч )
болон GIZ төслийн мэргэжилтнүүд 2022.10.11 өдөр хүрэлцэн ирлээ.
 
Тус төслийн хүрээнд:
Дадлагын газрын узелийг эрчим хүчний өндөр үр ашигтай насосоор шинэчлэх, сургалтын бодит үзүүлэн болгох
Сургалтын хөтөлбөрт оруулах
Суралцагчдын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх
ААНБ-ын инженер, техникийн ажилчдад түгээн дэлгэрүүлэх сургалт явуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллаж байна.👏
0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x