Улиран өнгөрч буй 2019 он маань манай хамт олны хувьд амжилт бүтээл арвинтай, өмнөө тавьсан зорилго, зорилтоо амжилттай биелүүлсэн, үндэсний хэмжээнд 3 дахь удаагаа магадлан итгэмжлүүлэх ажилд амжилттай орсон зэрэг сайхан жил болж өнгөрлөө.
Бидний энэ амжилт манай хамт олон, оюутан суралцагчид, хамтран ажилладаг түнш байгууллагууд бид бүхний идэвх санаачлага, хамтын хүч хөдөлмөрийн үр дүнд бий болсныг онцлон хэлэхэд таатай байна.
Айлчлан ирж буй 2020 ондоо та бүхний ажил үйлс өөдрөг байж, санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
БАРИЛГЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ
ЗАХИРАЛ Г.НЯМДУЛАМ