2019 оны 10 сарын 21-25 хооронд сургуулийн багш ажилчдын дунд дохионы хэлний анхан шатны сургалтыг Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуультай хамтран зохион байгууллаа.
Сургалтыг тус сургуулийн дохионы хэлний багш Б.Саранчимэг, Р.Оюунцэцэг нар удирдан явуулж, 30 гаруй багш ажилтан амжилттай хамрагдлаа.
Сургалтын хүрээнд хурууны үсэг, дохионы хэл болон харилцаа гэх мэт зүйлсүүдээс гадна, АХА тэмцээн, хөгжөөнт тоглоомууд болон дохионы хэлээр дуу дуулахыг сонирхолтойгоор заалаа. Сурсан мэдсэн зүйлсээ практик болгох үүднээс СЗСҮТ-өөс оюутан суралцагчид ирж хоорондоо харилцаж, мэдсэн сурсан зүйлсээ улам бататгалаа.
НИЙГМИЙН АЖИЛТАН