Select Page

Мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургалтанд мэдээллийн технологийг нэвтрүүлэх зорилгоор мультмедиа, цахим сургалтын хэрэглэгдэхүүний ашиглалтыг сайжруулах, цахим орчинд ажиллах багш нарын мэдлэг чадварыг дээшүлүлэх, туршлага хуваалцах, шилдэг цахим хичээлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Барилгын политехник коллежийн бүх багш нарын дунд “Цахим хичээл-2020” уралдаан зарлаж байна.

Уралдаанд оролцох багш нар цахим хичээлээ 2020.01.06-ны дотор CD/DVD дээр буулган САЗЗ-д /201 тоот, Н.Саранхүү/-д ирүүлнэ үү.

Уралдааны шалгаруулалт 2020.01.08-ны өдрийн 10:00 цагт лекцийн танхимд болно.

Шалгаруулалтанд орох цахим хичээлийн танилцуулгыг нийт багш нарт нээлттэй үзүүлж, түгээн дэлгэрүүлнэ.

Оролцогчдод амжилт хүсье.

СУРГАЛТ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛ

Цахим хичээл-2020” уралдааны удирдамж татах

0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x