Select Page

Барилгын политехник коллежийн нийт багш нарын дунд “Багшийн хөгжил” сэдэвт шилдэг илтгэл шалгаруулах уралдааныг 2019.03.06-ны өдөр Сургалт арга зүйн зөвлөлөөс зохион явуулж, 21 багш амжилттай оролцлоо.

Энэхүү уралдааны зорилго нь багш нарыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд татан оролцуулах, тэдний судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх, шинэ санааг дэвшүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, харилцан туршлага солилцох явдал юм.

Уралдаанд оролцсон багш нарын илтгэл нь багшийн хөгжил, багшийн хөгжилд нөлөөлөх хүчин зүйлс, ажлын байран дээрээ хөгжих боломж, багшийн заах арга зүй, ур чадвар, сургалтын чанар үр дүнг дээшлүүлэх талаар судалгааны ажлыг хийж, тодорхой асуудлуудыг дэвшүүлсэн ач холбогдол бүхий үр дүнтэй ажил боллоо.

Уралдаанд дараах багш нар эхний 3 байранд шалгарав. Үүнд:

  • I байр: Л.Бат-Оюун, Б.Лхагвасүрэн, Ц.Энхмандах “Багшийн хөгжилд мэдээллийн технологийн хэрэглээг дэмжих”
  • II байр: Т.Мөнхтуяа, Д.Оюун-Эрдэнэ “Хичээлийн судалгааны аргаар багшийн заах арга, ур чадварын хөгжлийг илрүүлэх нь”
  • III байр: Г.Оюунцэцэг, Г.Майдар “Багшийн хөгжилд стресс нөлөөлөх нь” сэдвээр тус тус эзэллээ.

Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд шамдан илтгэл хэлэлцүүлсэн нийт багш нартаа талархсанаа илэрхийлье.

Эрдэм номын хур бууж, номын цагаан мөр дэлгэрэх болтугай!

СУРГАЛТ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛ

0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x