Select Page

Багш суралцагчдад үйлдвэрлэл дээр барилгын дотор засал чимэглэлийн ажилд хэрэглэгдэж байгаа шинэ техник, технологи, аргачлалаас танилцуулах “Обой наах уламжлалт технологи болон хөндий наах технологи” сэдэвт үзүүлэх хичээл 2018.12.12-ны өдөр манай сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.

    

Хичээлийг Дабль пирамид констракшн ХХК-ны инженер О.Ундармаа, засал чимэглэлчин П.Оюунгэрэл, Н.Отгонжаргал нар хөтлөн явууллаа. Тус үзүүлэх хичээлд засал чимэглэлийн мэргэжлийн багш нар болон засал чимэглэлээр суралцаж буй 93 суралцагч оролцов. 
Мөн тус компанид засал чимэглэлийн мэргэжлээр олон жил ажилласан П.Оюунгэрэл нь засал чимэглэлчин хүний ажлын онцлог, давуу тал, шаардах ур чадварын талаар суралцагчидтай нээлттэй харилцан ярилцаж зөвлөгөө өглөө. Үзүүлэх хичээл, ярилцлага нь суралцагчдад үлгэр дууриалал болсон, мэргэжлээрээ бахархах, мэргэжлийн үнэлэмжийг нь сайжруулсан, багш нарт харилцан туршлага солилцсон үр дүнтэй ажил болж өнгөрлөө.

   

Хамтран ажилласан Мэргэжлийн зөвлөлийн гишүүн Дабль пирамид констракшн ХХК-ны захирал М.Болдсүх, инженер О.Тунгалаг, ажилтан П.Оюунгэрэл, Н. Отгонжаргал нарт болон тус компаний нийт хамт олонд ажлын амжилт хүсье.

0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x