Select Page

“Дабль пирамид констракшн” ХХК-тэй 2018 оны 11 дүгээр сарын 27-оос 12 дугаар сарын 3-ны хооронд багш инженер техникийн ажилтан солилцож ажиллахаар “Багш инженер техникийн ажилтан солилцооны удирдамж” гарган батлуулж, Засал чимэглэлийн багш  Н.Ирэхзаяа, тус компанийн инженер Д.Золжавхлан нар харилцан ажлын байраа сольж ажиллалаа.

   

Манай багш компанид мэргэжлийн дагуу ажилд оролцож, туршлага судлан шинэ техник технологитой ажиллаж, харин инженер нь Засал чимэглэлийн 1-р ангийн сургалтын дадлага хичээлийг заалаа.

Д.Золжавхлан инженерээр хичээл заалгасан ангийн суралцагчид болон үйлдвэрлэл дээр ажилласан Н.Ирэхзаяа багшийн сэтгэгдэл өндөр байлаа. 

Мэргэжлийн боловсрол сургалтанд хандах хандлага, оролцоогоороо бусад ажил олгогч ААНБ-уудад үлгэр жишээ болж манлайлдаг Дабль пирамид констракшн ХХК-ны захирал Д.Болдсүх, инженер Д.Золжавлан, нийт хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсье.

0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x