ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
1. Багш, ажилтныг шагнаж урамшуулах журмын төсөл
2. Үр дүнгийн урамшуулал олгох журмын төсөл
3. Цаг ашиглалт, цахим бүртгэлийг тооцох журмын төсөл
4. Эрүүл ахуй, халдвар хамгааллын дүрмийн төсөл
5. Тэнхимүүдээс журмын төслүүдэд ирүүлсэн санал хэлэлцүүлэх
6. Өргөдөл, санал хүсэлтүүд
7. Сургалтын төлбөрийн өр барагдуулах ажлын хэсгийн тайлан, цаашид авах арга хэмжээний танилцуулга
8. Багц цаг олголтод хяналт үнэлгээ хийх ажлын хэсгийн тайлан, цаашид авах арга хэмжээний танилцуулга
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
1. Нэмэлт өөрчлөлт оруулсан журмуудын төсөлд тэнхимүүдээс ирүүлсэн саналыг судлан үзэж дүгнэлтийг Захиргааны зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болгов.
2. Эрүүл ахуй, халдвар хамгааллын дүрмийн төсөлд багш, ажилчдаас санал авч дахин хэлэлцэхээр шийдвэрлэв.
3. Хүндэтгэх шалтгаантай зарим ажилтны цагийн бүртгэлийн горимыг өөрчлөхөөр шийдвэрлэв.
4. Сургалтын төлбөрийн өр барагдуулах болон багц цагт хяналт үнэлгээ хийх ажлын хэсгийн тайлан, цаашид авах арга хэмжээний танилцуулгыг сонсож, дүгнэлттэй холбоотой хэрэгжүүлэх ажлуудыг зохион байгуулахыг Сургалтын алба болон санхүүд үүрэг болгов.