Select Page
“GROHE-GIZ-VETP” хамтарсан төсөл Барилгын политехник коллежид хэрэгжиж Монгол улсад Сантехникийн мэргэжлээр дэлхийн ур чадварын тэмцээнд оролцогчдыг бэлтгэх төв байгуулахаар болсон билээ. Энэхүү төслийг Казакстан улсаас хариуцан ажиллах Гроэ (grohe www.grohe.com) компаний менежер Роман Басов сургуультай танилцаж төслийн төлөвлөлт, хийх ажлын талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтанд сургуулийн захирал Г.Нямдулам, GIZ- төслийн ахлах мэргэжилтэн Г.Билгүүн, төслийн зөвлөх Андреас Хофманн, Гроэ компанийн мэргэжилтэн Ж.Буянаа нар оролцлоо.

Гроэ компаний хамт олон, түншлэлийг эхлүүлж хамтран ажиллаж байгаа GIZ төслийн багт талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.
Бидний хамтын ажиллагаа улам өргөжин хөгжих болтугай.
0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x