Барилгын политехник коллеж үе үеийн ахмад багш, ажилтнуудаа хүндэтгэн хүлээн авч, тэдний бүтээлч хөдөлмөр, байгууллагын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, талархал илэрхийллээ.
Уулзалтын үеэр Монгол Улсад барилгын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан ахмад багш, ажилтнуудад 100 жилийн ойн хүндэт медаль гардууллаа.
Мөн ахмад үеийнхэн дурсамжаа хуваалцаж, халуун дулаан уур амьсгалд нэгэн сайхан өдрийг хамтдаа өнгөрүүллээ.
Үе үеийн ахмад багш, ажилтнууддаа эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын ерөөлийг өргөн дэвшүүлье.
Боловсролын яамБоловсролын ерөнхий газарБарилгын политехник коллеж нийгмийн түншлэлБоловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлБарилгын политехник коллеж – 70 жилБарилгын политехник коллеж











