Select Page

#Барилгын_политехник_коллежийн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг сургуулийн “ШАТРЫН АВАРГА” шалгаруулах тэмцээн 2025 оны 04 сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд МБОС болон ТБОС-ын I, II ангийн нийт 40 суралцагч оролцож оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдлөө.

Тэмцээн 3-н үе шаттай явагдаж, шигшээ шатанд МБОС-ын I ангиас 1 суралцагч, II ангиас 2 суралцагч, ТБОС-ын 1 суралцагч тус тус шалгарч,

1-р байранд Барилгын цахилгаанчин 2б ангийн суралцагч Б.Ялалт

2-р байранд Метал боловсруулах машины оператор /токарь, фрезер/ 2а ангийн суралцагч Д.Пүрэвбаатар

3-р байранд Иргэний барилгын техникч 1б ангийн суралцагч Б.Билгүүн

Тусгай байранд Бетон арматурчин 1б ангийн суралцагч П.Гантогтох нар тус тус шалгарлаа.

Тэмцээний шүүгчээр Нийгмийн ухааны багш Ш.Бэхбат, зохион байгуулагчаар Нийгмийн ажилтан Ч.Живзунпагма, Б.Цэндмягмар нар хамтран ажиллаа.

0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x