МБТБСБ-ын багш, суралцагчдын дунд НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН II олимпиад 2025 оны 03 сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Олимпиадад МБТБСБ-ын 17 сургуулийн 29 багш, 54 суралцагч эрдэм мэдлэг, авьяас, ур чадвараа сорин оролцлоо.
Олимпиадын суралцагчийн ангилалд:
I байр Дорноговь МБС-ийн суралцагч Б.Уранбилэг
II байр Орхон ПК-ийн суралцагч А.Мөнхтуул
III байр Дархан ПК-ийн суралцагч Г.Баттэлмэн
Тусгай байр ҮУПК-ийн Ш.Оюунхишиг
Тусгай байр Орхон ПК-ийн Д.Төгөлдөр
Олимпиадын багшийн ангилалд:
I байр Дорноговь МБС-ийн багш Ч.Нарантуяа
II байр Орхон ПК-ийн багш С.Намхайнямбуу
III байр БПК-ийн багш Ш.Бэхбат
Тусгай байр Улаангом ПК-ийн багш Н.Чинзориг
Тусгай байр БПК-ийн багш Г.Батцэцэг нар тус тус шалгарлаа.
Суралцагчдын дунд зохион байгуулсан АХА тэмцээнд БПК-ийн суралцагч Л.Мөнхсаруул Тэргүүн байр эзэллээ.
Оролцогчдод #Барилгын_политехник_коллежийн багш Ү.Дөлгөөн “Цахим системийг сургалтад хэрэглэх нь /mozaweb/” сэдвээр түгээн дэлгэрүүлэх сургалт явуулж, medle.mn сайтад хичээл байршуулсан туршлагаа хуваалцлаа.
Олимпиадад амжилттай оролцсон нийт багш, суралцагчдадаа баяр хүргэж амжилт хүсье.
Багш, суралцагчдаа дэмжин ажилласан сургалтын байгууллагын удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.