Боловсролын ерөнхий газраас зохион байгуулсан “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл-2024” үндэсний чуулганы хүрээнд суралцагчдад “Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол” олгох ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Уг ажлын хүрээнд НҮҮРСТӨРӨГЧИЙН УЛ МӨРИЙГ ТООЦООЛОХ хичээлийг 2024 оны 10 сарын 7-24 ны өдрүүдэд зааж эх дэлхийнхээ эрүүл мэндэд МБС 1-р ангийн нийт 18 ангийн 583 суралцагчийн анхаарлыг хандууллаа.
Хичээлийг Барилгын политехник коллежийн газар зүйн багш Г.Туул, сургуулийн дэргэдэх ногоон хорооны менежер сантехник, агааржуулалтын мэргэжлийн багш О.Дэлэг нар 60 минутаар зааж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эвлэлдэн нэгдэх ажлыг эхлүүллээ.
Thanks for covering this topic in such depth!
This is a subject I’ve been wanting to learn more about, thanks!