Select Page

Монголын зохиолчдын шилдэг зохиол, бүтээлийг суралцагчдад сурталчлан таниулах, яруу эгшиглэнт эх хэлнийхээ гайхамшигт сайхныг түгээн дэлгэрүүлэх, урлаг, уран сайхан, гоо зүйн хүмүүжил төлөвшүүлэх, шинэ авьяастныг тодруулах зорилгоор #Барилгын_политехник_коллежийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимээс ТБОС, МБОС-ын 1, 2-р ангийн суралцагчдын дунд “УРАН ЖИРГЭЭ-2024” уран уншлагын уралдааныг 2024 оны 05 сарын 06-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Уралдааны нийлбэр дүнгээр:

1-р байр Өрөг угсрагч-1а ангийн суралцагч Б.Нарансолонго Ш.Гүрбазарын “Ижий танаа ”

2-р байр Өрөг угсрагч-2а ангийн Ү.Янжиндулам Б.Лхагвасүрэнгийн “Ээжээ”

3-р байр Барилгын мужаа-2б ангийн С.Жаргалбаяр Г.Мөнхтөрийн “Судар” өгүүллэг” нар тус тус шалгарлаа.

Уралдаанд идэвхтэй оролцсон нийт суралцагчдадаа баяр хүргэе

0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x