Select Page

Манай сургууль дээр энэ сарын 3-нд ХБНГУ-ын Барилгын салбарын мэргэжлийн сургуулиудтай гадаад харилцааны хамтын ажиллагааг эхлүүлж санамж бичиг байгууллаа.

Германы Барилгын салбарын мэргэжлийн сургуулиуд болох Bau Bildungs Sachsen e.V, Berufsförderungswerk der Bauindustrie NRW-aac Др.Штрэлэ, Др.Гарстка ба Ноён Валдох нар ХБНГУ-ын барилгын салбар, холбоодыг төлөөлж Коллежийн захирал Нямдуламтай албан ёсоор уулзаж, Монгол ба Герман улсын МБС–ийн салбар, Монголын суралцагчид ХБНГУ-д суралцах боломжийн талаар санал бодлоо солилцож ирээдүйн боломж, түншлэлийн талаар нээлттэй ярилцлаа.

Энэ уулзалтын үеэр ойрын ирээдүйд Монгол улсаас ХБНГУ-д барилгын чиглэлээр элсэн суралцах боломж, бололцооны талаар зөвшилцсөнөөс гадна МБС-ын салбарын багш нарыг чадавхижуулах мэргэжил дээшлүүлэх сургалтын талаар ч мөн ярилцав.

Тус уулзалтын үеэр герман хэлний Эртифолг сургалтын төвийн гүйцэтгэх захирал Б.Тамир хоёр талын хооронд гүүр болж, бидний хамтран ажиллах саналыг өрнүүлэх үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрийг орууллаа.

Энэ баярт үйл явдал, уулзалтад тулгуурлан Барилгын Политехник Коллеж, Вau Bildungs Sachsen e.V, Berufsförderungswerk der Bauindustrie NRW ба герман хэлний Эртифолг сургалтын төв хамтран цаашдын үйл хэргийг уялдуулах дээр санал нэгдэж Санамж бичиг байгуулав.

Ингэснээр манай гадаад харилцаа өргөжиж, бидний хийгээд суралцагчдын маань ирээдүйн боломж бололцоо, цаашлаад барилгын салбарт ихээхэн өөчлөлт шинэчлэлтийн эхлэл тавигдаж байна.