Select Page

Барилгын мэргэжлийн чадамжийн төвд 5S+1S стандартыг нэвтрүүлэхээр 2022 оны 12-р сарын 1, 2-ны өдрүүдэд ажлын байрны зохион байгуулалтын сургалт зохион байгуулагдлаа. Сургалтад мэргэжлийн 25 багш хамрагдаж, бетон арматурын сургалтын дадлагын газарт 5S+1S сайжруулалт хийлээ.

Сургалтыг Гагнуурын мэргэжлийн багш Ц.Доржбалдан, Механикийн мэргэжлийн багш Б.Лхагвасүрэн, Засал чимэглэлийн мэргэжлийн багш Д.Одонтуяа, Сантехникийн мэргэжлийн багш Б.Сайнхүү, Бетон арматурын мэргэжлийн багш Б.Цэрэндулам нар удирдаж амжилттай зохион явууллаа.

0 0 votes
Article Rating
1
0
Would love your thoughts, please comment.x