Швейцарын Засгийн газрын Аудитын дээд байгууллагын ахлах аудитор хатагтай Штефани Лочичиро, ахлах аудитор ба хэсгийн орлогч дарга ноён Лорент Кремиө нар 2022.09.07-ны өдөр Барилгын политехник коллежид зочиллоо.
Швейцарын холбооны улсын аудитын газар нь Швейцарын Засгийн газрын Аудитийн дээд байгууллага/АДБ/ бөгөөд Олон улсын аудитын дээд байгууллагын гишүүн байгууллагуудын холбооны буюу INTOSAI (International Organization of the Supreme Audit Institutions) гишүүн юм. АДБ нь Монгол болон бусад оронд Суурь боловсрол, Мэргэжлийн боловсрол ба Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ШХА-аас хэрэгжүүлсэн төслүүд дээр сэдэвчилсэн/хэсэгчилсэн үнэлгээ хийхээр шийдвэрлэсэн байна.
Швейцарийн хөгжлийн агентлаг нь 2014 оноос 2019 оны эхэн хүртэл GIZ- “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан МБС” төслийг давхар санхүүжүүлж байсан билээ. GIZ төслийн хүрээнд МБСБ-уудаас Дарханы УУЭХ, Барилгын политехник коллеж сонгогдсон юм.
Аудиторууд сургуулийн удирдлага, Мэргэжлийн зөвлөлийн ажил олгогчийн төлөөлөл, багш суралцагчидтай уулзаж, төслийн үр дүн, төслийн тогтвортой байдал ба үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн авч явж байгаа байдалтай танилцлаа.