Select Page

Барилгын политехник коллежийн захирал Г.Нямдулам Долоон болдог ХХК-ний Хүний нөөцийн албаны дарга Х.Номин-Эрдэнэ, Зитод ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Баярсүрэн нарыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Долоон болдог ХХК нь үндэсний томоохон үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч групп компани билээ. Санамж бичиг байгуулснаар 2 байгууллага суралцагчдын үйлдвэрлэлийн дадлагыг хамтран зохион байгуулах, сургалтын хөтөлбөрт санал өгөх, компаний ажилчдад сургалт зохион байгуулах, сургалтын үнэлгээний явцад оролцох, төгсөгчдийг ажлын байраар хангах, багш- инженер техникийн ажилтны солилцоо зохион байгуулах зэрэг олон ажлуудыг хийх юм.

Уулзалтын үеэр санамж бичгийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ. БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ХӨГЖИН БЭХЖИХ БОЛТУГАЙ.

0 0 votes
Article Rating
78
0
Would love your thoughts, please comment.x