Баян-Өлгий аймгийн МСҮТ-ийн Сургалтын менежер Х.Раушан ахлагчтай 12 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон манай сургууль дээр туршлага судлахаар 2022 оны 04 сарын 06 -аас 08-ны өдрүүдэд ажиллаа.

Сургалтын менежер Б.Буянтогтох, 🖌 Сургалтын арга зүйч Д.Баярцэцэг, 🖍Нийгмийн түншлэл хариуцсан арга зүйч Ө.Цэцэгмаа, мэргэжлийн тэнхимүүд нь Барилгын мэргэжлийн чадамжийн төвийн үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр төлөвлөгөө, сургалтын орчин, дадлагын газар, шинэ техник технологитой танилцуулах ажлыг зохион байгууллаа.

Баян-Өлгий аймгийн МСҮТ-ийн багш нар БПК-ийн 2022 оны Шилдэг арга зүйтэй багш Б.Чимгээгийн үзүүлэх хичээл болон 5 мэргэжлийн багшийн хичээлд сууж арга зүйгээ хуваалцан, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй арга туршлагыг судлан багш нартай нээлттэй ярилцаж, харилцан туршлага солилцлоо.

Манай сургуулийг зорин ирсэн Баян-Өлгий аймаг дахь МСҮТ-ийн багш нартаа, дэмжин ажилласан удирдлагууд болон арга туршлагаа хуваалцсан багш нартаа талархаж, ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.






Thanks for your post. I’ve been thinking about writing a very comparable post over the last couple of weeks, I’ll probably keep it short and sweet and link to this instead if thats cool. Thanks. Fox ESS thuisbatterij
This is also a very good post which I really enjoyed reading. It is not every day that I have the possibility to see something like this.. Prijs zonnepanelen 4000 kWh