Select Page

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамнаас хэрэгжүүлсэн “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд баригдсан Чадамжийн төвийн нээлт өнөөдөр боллоо.Нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дах суурин төлөөлөгч Павит Рамачандран, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Монгол ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Монголын Барилгачдын Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгч М.Батбаатар, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвийн дарга Ц.Батдорж, Барилга, хот байгуулалтын яамны ахлах шинжээч А.Лхамсэржид, ХНХЯ-ны “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн” зохицуулагч Б.Бямбадорж нар болон бусад зочид төлөөлөгчид оролцлоо. Энэхүү чадамжийн төвийн шинэ байр нь 1733 м2 талбай бүхий 2 давхар бөгөөд 7 мэргэжлийн 10 дадлагын газар, 1 лаборатори байрлаж сургалтын үйл ажиллагаагаа явуулна. Чадамжийн төв ашиглалтад орсноор Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг болох барилгын салбарын мэргэшлийн өндөр ур чадвар бүхий мэргэжилтэй ажилтныг бэлтгэж, орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг сургалтад нэвтрүүлэхээс гадна уг мэргэжлийн багш нарыг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах, аж ахуйн нэгж, байгууллагын захиалгат сургалт, ур чадварын тэмцээн, ажил мэргэжлийн уралдаан зэргийг зохион байгуулах, иргэний амьдрал практикаас олж авсан өмнөх мэдлэг, ур чадварыг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх зэрэг боломж бүрдэх юм.

0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x