Select Page

Багш нарын цахим хичээл боловсруулах арга зүйг сайжруулах, сургалтын оновчтой аргыг сонгон, цахим хичээлийг удирдан зохион явуулах ур чадварыг нэмэгдүүлэх, сургалтын шинэ технологи, арга зүйг нэвтрүүлэх харилцан туршлага солилцох, түгээн дэлгэрүүлэх замаар тэднийг хөгжүүлэх зорилгоор “ Шилдэг арга зүйтэй багш” шалгаруулах уралдаан  2021 оны 03 сарын 22,23-ны өдрүүдэд  цахимаар зохион байгуулагдаж тэнхим бүрээс шалгарсан 2  нийт 15 багш  Ц.Энхмандах, Ү.Дөлгөөн, Ц.Бямбадолгор, О.Буянхишиг, Л.Ганзориг, Д.Адъяасүрэн, Э.Сосорбарам, Ц.Чулуунцэцэг Г.Чанцалмаа, Н.Ирэхзаяа, М.Бямбасүрэн, Д.Даваасан, Б.Бямбацэрэн, Б.Шинэнжамц, О.Дэлэг нар амжилттай оролцлоо.

Уралдааны дүнгээр: 

1-р байр     Нийгмийн ухааны багш Ү.Дөлгөөн

2-р байр    Биеийн тамирын багш Д.Даваасан

3-р байрт    Физикийн багш Ц.Бямбадолгор нар шалгарлаа.

Уралдааны эхний 2 байрт шалгарсан багш Ү.Дөлгөөн, Д.Даваасан нар дараагийн шатны бүсийн уралдаанд оролцохоор боллоо.

Тус уралдаанд амжилттай оролцсон нийт багш, суралцагчиддаа болон  бэлтгэн оролцуулсан тэнхимүүддээ талархал илэрхийлэн баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

СУРГАЛТ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛ

Сургалт арга зүйн зөвлөл
0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x