Select Page

2019 оны 12 сарын 16 –наас 23 ны хооронд Ди Юу Би Би ХХК-тай Багш инженер техникийн ажилтны солилцоо зохион байгуулахаар удирдам гарган батлагдаж цахилгааны мэргэжлийн багш Н. Отгонбаяр, компаний ерөнхий инженер Б. Уянгатөгөлдөр, үйлдвэрлэлийн дадлагжуулагч багш цахилгааны инженер А.Алтанболд, О.Сүхбаатар  ажил үүргээ сольж туршлага судлалаа. Цахилгааны мэргэжлийн багш Н.Отгонбаяр тус компаний ажил явуулж буй дараах  төслүүд дээр  мэргэжлийн дагуу ажилд оролцож шинэ техник технологитой танилцаж туршлага хуримтлуулсан.

  1. Модны 2-т байрлах “Христийн сүм”-ийн барилгын ажил дээр цахилгаан угсралтын ажилд оролцож, шинэ техник технологитой танилцав. Тус барилга нь Хонгконгийн хөрөнгө оруулалттай америк стандартаар угсралтын ажил хийгдэж байгаа,  сүүлийн үеийн шинэ тоноглолоор тоноглогдсон, бүрэн автоматжуулагдсан, нөөц 2 тэжээлийн үүсгүүр болох генератортой байсан.
  2. Яармагт байрлах “Гарден сити-2” орон сууцны хорооллын ажил дээр айлын тоноглол суурилуулах ажил, ерөнхий оролтын самбарын гэрэлтүүлгийн тэжээлийн  гэмтсэн автомат таслуурыг шинээр сольж ажиллагаанд оруулсан.
  3. Баянзүрх дүүрэгт байрлах “Хууль зүй дотоод хэргийн яамны 420 айлын үйлчилгээтэй орон сууц”-ны барилгын цахилгаан угсралтын ажилд утас сүвлэгээ,  тоноглол суурилуулахад бэлтгэн ухалт зүсэлт хийсэн.

Ди Юу Би Би ХХК –ний цахилгааны инженер

  1. Б.Уянгатөгөлдөр, А.Алтанболд нар нь Цахилгааны 1б ангид “Цахилгаан гэрэлтүүлэг төлөвлөх, угсрах” чадамжийн нэгжийн хичээл заасан.  
  2. О.Сүхбаатар инженер Хэмжих шалгах багаж ашиглах чадамжийн нэгжийн хичээл хичээл заасан.
  3. А. Алтанболд  инженер Цахилгааны 1б ангийн Сургалтын дадлага хичээлийг Сэлгэн унтраалгаар гэрэл удирдах” гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн дагуу удирдан явууллаа.

Хамтран ажилласан Ди Юу Би Би ХХК- ийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Захирал И. Далайжаргал, инженер Б.Уянгатөгөлдөр нарт талархал илэрхийлье. Багш инженер техникийн ажилтны солилцоо амжилттай хэрэгжсэнээр багшийн ур чадвар дээшилж, мөн хамтран ажилладаг ажил олгогч ААНБ-ын инженер суралцагчидтай ажиллан компанидаа үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, цаашлаад ирээдүйн ажилтнаа суралцах үед хамтарч ажиллах боломж бүрдэж байгаа юм.

0 0 votes
Article Rating
1
0
Would love your thoughts, please comment.x