2019 оны 9 сарын 15-наас 10 сарын 15-ыг хүртэл Барилгын политехник коллеж дээр оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян болж өндөрлөв. Аяны хүрээнд:
- 9 сарын 25, 26-нд БГД-ийн 16-р хорооны өрхийн эмнэлэгийн эмч сувилагч нартай хамтран анхан шатны ангийн 15 настай суралцагчдад “Сахуу татран” өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж товлолт вакцин 275 суралцагчдад хийв.
- 10 сарын 15, 16-ны өдрүүдэд БГД-ийн Эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч нартай хамтран өсвөр үеийнхэнд зонхилон тохиолдох өвчнийг илрүүлэх эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг техникийн боловсрол олгох сургалтын анги болон мэргэжлийн боловсрол олгох сургалтын ангийн нийт 486 суралцагчдад хийлээ