Select Page

2019 оны 10 сарын 9-ний өдөр сургуулийн дотуур байрны 52 суралцагчдад мэдээлэл өгөх зорилгоор байрны багш Б. Жамбаацэрэн, нийгмийн ажилтан Ч. Живзүнпагма, М. Мөнхдаваа, сургуулийн эмч Цэцгээ, ЧД-ийн 1-р хэлтэсийн дэд ахлагч У. Дашням, олон нийтийн эргүүл Сарантуяа болон ЧД-ийн 2-р хорооны хэсгийн ахлагч Мөнхтуяа нар оролцон эрүүл мэнд болон болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа хийв.

Энэ үеэр сургууль ба байрны дотоод дүрэм журмыг танилцуулсанаас гадна эрүүл байхын тулд цэвэр орчинг өөрсдөө бий болгох ёстойгоо мөн бохир гарын халдварт өвчин, хоолны хордлого ба гэдэсний халдварт өвчин, амьсгалын замын өвчин, биеэ зөв боловсон авч явах эрүүл зан үйл мөн халаасны хулгай, дээрэм, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архи тамхины хор уршиг, орчиндоо эрүүл аюулгүй амьдрах гэх мэт сэдвээр тус тус яриа хийв.

Энэ арга хэмжээний үр дүнд суралцагчид эрүүл ахуй, дүрэм журам болон гэмт хэрэг, архи тамхины талаар үнэн зөв мэдээлэлтэй боллоо. Оюутан сурагчдын цаашдын хичээл сурлага, эрүүл энх, өвчин зовлонгүй амьдрах тухайд гандан/т хийдийн бурханч лам Содномдоржоор хийморийн сан тавиулж ном уншууллаа.

НИЙГМИЙН АЖИЛТАН

0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x