Тус сургалтыг Шэньжэний Политехникийн Их Сургуулийн (SZPU) Хиймэл оюун ухааны сургуулийн дэд декан, профессор Янг Конкун, Блокчейн хөтөлбөрийн тэргүүн, профессор Ли Нинбо нар удирдан явуулж байна.
Сургалтын хүрээнд боловсролын салбарт хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх чиг хандлага, түүний суурь ойлголт, хэрэглээний талаар мэдлэг олгохын зэрэгцээ хиймэл оюун ухааны хэрэгслийг сургалтын үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах практик туршлагыг хуваалцаж байна.
Сургалтын эхний хэсэг ерөнхий боловсролын сургуулийн мэдээллийн технологийн болон МбТБСБ-ын ерөнхий эрдмийн багш багш нарт зориулан хиймэл оюун ухаанаар дэмжигдсэн хичээлийн төлөвлөгөө боловсруулах, мультимедиа сургалтын материал бэлтгэхэд хиймэл оюун ухааны хэрэгслүүдийг ашиглах оролцоонд суурилсан онол, дадлага хосолсон хэлбэрээр явагдаж байна.
Энэхүү сургалт нь боловсролын салбарт хиймэл оюун ухааны боломжийг зөв зохистой ашиглах, багшийн цахим ур чадвар, арга зүйг хөгжүүлэх, сургалтын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.






