2018 оны 12 сард ХНХЯ-с зохион байгуулсан Мэргэжлийн боловсролын сургалтын багш нарт зориулсан “Шинжлэх Ухаан-Үйлдвэрлэл-Инноваци” сургалтад хамрагдсан багш, ажилчид 2019.01.23-нд өөрийн сургууль дээр түгээн дэлгэрүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын үеэр багш нар дараах сэдвүүдээр лекц уншиж, мэдсэн сурсан зүйлээ бусадтайгаа хуваалцсний зэрэгцээ “Сургуулийн брэнд бүтээгдэхүүн” бий болгох талаар нээлттэй хэлэлцүүлгийг явууллаа.
Сургалтын сэдвүүд:
- “Байгууллагын системийн удирдлага ба инновац” /З.Отгон, Монголын залуу эрдэмтдын холбооны Эдийн засгийн Бизнэсийн удирдлагын салбар холбооны тэргүүн/
- “Байгууллагын стратеги төлөвлөгөө” /О.Отгонбаатар, Дэд захирал/
- “ENTREPRENEURSHIP?” /О.Дэлэг, Сантехникийн мэргэжлийн багш/
- “Оюуны өмчийн тухай” /О.Буянхишиг Биологийн багш; Х.Цогоо, Бетон арматурын мэргэжлийн багш/
- “Ажилчид хандлагаа өөрчлөх ба инновацийг бий болгох нь” /Э.Доржханд, Нийгмийн ажилтан/