Select Page

   Барилгын политехник коллежийн нийт багш, ажилтан, ажилчид, суралцагчдын дунд бие биедээ талархсан, хэлэхийг хүссэн, хэлж амжаагүй чин сэтгэлийн үгсийг дамжуулж, тэдний хооронд халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхээс гадна бусдад талархах, эерэг хандлага төрүүлэх зорилгоор “Талархлын баяр 2018” үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, олон хүнд талархалын үгийг нь дамжууллаа.

   Үйл ажиллагаанд сургуулийн нийт багш, ажилтан, ажилчид, суралцагчдын сэтгэгдлийг 2018.12.24-27 өдрүүдийн 1000 –1600 цагийн хооронд “Мэндчилгээ хүлээн авах цэг” -т хүлээн авлаа. 2018.12.28 нд талархлын хайрцгийг нээж, хамгийн олон талархал авсан байдлаар нь байр эзлүүлэв:

  • Талархал хүлээсэн удирдлагаар БПК-ийн захирал Г.Нямдулам
  • Талархал хүлээсэн багшаар Цахилгааны мэргэжлийн багш Г.Майдар
  • Талархал хүлээсэн ажилтнаар Номын санч Г.Ариунаа нар хамт олны талархлыг хүлээлээ.

Талархлын баярын үйл ажиллагаанд нийт 82 нэртэй захидал хүлээн авч бүгдийг эзэнд нь хүргэж өглөө.

   

Зохион байгуулсан: Техник, технологи байгалийн ухааны салбар

0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x