Барилгын политехник коллеж, Техник технологийн политехник коллеж хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Тус гэрээ нь байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, дараах чиглэлээр харилцан үр дүнтэй хамтран ажиллахад чиглэж байна. Үүнд:
- Боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх
- Багшлах боловсон хүчин, инженер техникийн ажилтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх
- Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, боломжийг нэмэгдүүлэх
- Сургалт, судалгаа, хөгжлийн чиглэлээр хамтарсан үйл ажиллагаа хэрэгжүүлэх
- Байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэх
Энэхүү хамтын ажиллагаа нь багш, ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ төгсөгчдийн ур чадвар, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
Боловсролын чанар – Мэргэжлийн ур чадвар – Хамтын ажиллагаа – Хөгжил
Боловсролын яамБоловсролын ерөнхий газарБарилгын политехник коллеж нийгмийн түншлэлБоловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлБарилгын хөгжлийн төвТехник Технологийн Политехник Коллеж






