БНХАУ-ын Шанхай хотод болсон Дэлхийн ур чадварын 48 дахь удаагийн тэмцээний үеэр Монкабель Инновацийн Төв, Монголын цахилгаан, холбоо, автоматикийн инженерүүдийн холбоотой хамтран зохион байгуулсан сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Sigenergy компанийн бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн жишиг төслүүдтэй танилцлаа.
Боловсролын яамны мэргэжилтнүүд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдлагууд, цахилгааны мэргэжлийн багш нар оролцсон энэхүү арга хэмжээнд манай сургуулиас 3 хүний бүрэлдэхүүнтэй хамрагдаж ухаалаг барилга, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад асуудлыг судалж, санал солилцов.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан түншлэгч компани, мэргэжлийн холбооны удирдлагуудад талархал илэрхийлье.



