Select Page

Арга хэмжээг Барилгын политехник коллежийн захирал Т.Амарзаяа нээж үг хэлэн, багш, ажилтнууддаа баярын мэндчилгээ дэвшүүлж, боловсролын салбарын хөгжил, мэргэжилтэй ажилтан бэлтгэх үйлсэд багш, ажилтнуудын оруулж буй хувь нэмрийг онцлон тэмдэглэлээ.

Мөн энэ үеэр багш, ажилтнуудын хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлж, төрийн болон салбарын шагнал, өргөмжлөл гардууллаа.

-Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар

Барилгын политехник коллежийн ахлах нягтлан бодогч Н.Нарансүрэн

– Засгийн газрын шагнал болох “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр:

  • Бетон арматурын мэргэжлийн багш П.Ганзориг
  • Бетон арматурын мэргэжлийн багш Х.Цогоо

– Салбарын “Хүндэт жуух бичгээр”:

  • Биологийн багш Б.Отгончимэг
  • Нийгмийн ухааны багш Ш.Бэхбат
  • Цахилгааны мэргэжлийн багш П.Батболд
  • Гадаад харилцаа, төсөл хөтөлбөр хариуцсан ажилтан Б.Баттунгалаг

– Засгийн газрын шагнал болох “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр:

  • Сантехникийн мэргэжлийн багш Б.Сайнхүү
  • Захирлын туслах, бичиг хэрэг хариуцсан ажилтан Б.Баясгалан

– Нийслэлийн Боловсролын газрын “Арга зүйч багш” шагналаар:

  • Монгол хэл, уран зохиолын багш Ч.Ариун-Эрдэнэ
  • Герман хэлний багш Э.Бадамханд

– Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” мелаль

  • Эмч Б.Отгонжаргал

– Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр:

  • Сургалтын арга зүйч Н.Саранхүү

– “Хүндэт жуух бичгээр”:

  • Сантехникийн мэргэжлийн багш Х.Энхийн-Уянга
  • Математикийн багш Н.Болор
  • Хүний нөөцийн ажилтан Ж.Энхзул

– “Хүндэт тэмдэг”-ээр:

  • Өрөг угсрагч мэргэжлийн багш Г.Баттулга
  • Үйлчлэгч Б.Буянхишиг

– “Хүндэт өргөмжлөл”-өөр:

  • Англи хэлний багш Ц.Чулуунцэцэг
  • Үйлчлэгч С.Сансарбаяр нар тус тус шагнагдлаа.

Мөн Монгол Улсад барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан барилгын салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй мэргэжлийн багш нартаа баярын мэндчилгээ дэвшүүлж, “Монгол Улсад барилгын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ой” хүндэт медаль гардууллаа.

Шагнал хүртсэн нийт багш, ажилтнууддаа баяр хүргэж, эрдэм мэдлэг түгээх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх эрхэм үйлсэд нь өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

БАГШИЙН ЭРДЭМ – БИДНИЙ ИРЭЭДҮЙН ГЭРЭЛ.

0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x