Дэлхийн Мастеруудын их наадам 1985 оноос хойш дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг ба энэ жил анх удаа 10-р наадмаа Ази тивд зохион байгуулагдлаа.
Тэмцээнд 108 орны 25,049 тамирчин спортын 35 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн. Монгол Улсаа төлөөлөн #Барилгын_политехник_коллежийн Биеийн тамирын багш, АЛТАН ОД багийн ахлагч М.Батцэцэг 3х3, 5×5 сагсан бөмбөгийн 45+ насны мэргэжлийн А ангилалд тоглож хос “АЛТАН МЕДИАЛЬ”-ийг эх орондоо авч ирлээ.