Select Page

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг Үндэсний бичиг соёлын жил болгон зарлаж, Чингис хааны угсааны Цогт хунтайжийн дурсгалт газар болох Дуутын хадны бичээсийн 400 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолын дагуу монгол бичгийн уран бичлэгийн улсын уралдаанд #Барилгын_политехник_коллежийн Барилгын засал чимэглэлчин мэргэжлийн 3б ангийн суралцагчБ.Энхтунгалаг суралцагчдын ангилалд “ЦОГТ ТАЙЖИЙН ХАДНЫ БИЧИГ” бүтээлээр оролцож ТУСГАЙ БАЙР -т шалгарлаа.

Улсын уралдаанд амжилттай оролцсон БПК-ийн Монгол хэл, уран зохиолын багш Ш.Мөнхтунгалаг суралцагч Б.Энхтунгалаг нартаа баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Б.Энхтунгалаг нь Ш.Мөнхтунгалаг багшийн бийрэн бичлэгийн дугуйланд 3 дахь жилдээ хичээллэж бичгийн ур чадвараа хөгжүүлэн уламжлалт соёл, сэтгэлгээгээ хөгжүүлэн цогтын хадны шүлгийг хурганы арьсан дээр бийрээр буулган урлажээ.

Бийрийн үзүүр хурц, билгийн мэлмий тунгалаг, бүтээл арвин, бэх амжилтын зам татуулах болтугай

 

0 0 votes
Article Rating
0
Would love your thoughts, please comment.x