Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “МОНГОЛЫН БАГШ НАРЫН 8 ДУГААР ИХ ХУРАЛ”-д 21 аймаг, 9 дүүргээс сонгогдсон 1200 багш төлөөлөгч
Сургуулийн өмнөх боловсрол
Ерөнхий боловсрол болон насан туршийн боловсрол
Мэргэжлийн болон техникийн боловсрол
Дээд боловсрол гэсэн 4 салбар хуралдаанд оролцлоо.
Их хуралд Мэргэжлийн болон техникийн боловсролын салбар хуралдаанд хамт олныхоо дэвшүүлсэн анги даалтын нэмэгдэл, 3 ба 5 жилд олгох тэтгэмж зэргийг ЕБС-тай ижил олгох амлалт өгсөн. Мөн багш нарын нийгмийн баталгаа, байр орон сууцны нөхцлийг сайжруулах дэмжих, тэтгэврийн насыг багасгах, цалин хангамжийг нэмэгдүүлэх асуудлуудыг УИХ, холбогдох яамны ажлын хэсгийн төлөөлөлтэй харилцан зөвшилцсөн хэлэлцүүлэг уулзалт боллоо.