Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар “Чадамжийн төвүүдийн сургалт, менежментийн үйл ажиллагааны чанар, хүртээмжийг сайжруулах, дотоодын болон хөндлөнгийн үнэлгээний цогц үйл ажиллагаагаар дамжуулан сургалтын чанарыг тасралтгүй сайжруулах” зорилгоор хийгдэж буй Менежментийн чанар үнэлгээ Барилгын политехник коллежид явагдаж байна.
Тус үйл ажиллагааг зохион байгуулснаар дараах үр дүн хүлээгдэж байна.
Сургалтын байгууллагын дотоод үйл ажиллагаанд чанарын зорилтуудыг бий болгох
Багш, удирдах ажилтан болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх
Дотоодын болон хөндлөнгийн чанарын үнэлгээний үр дүнг харьцуулах
Үнэлгээнд хөндлөнгийн ажиглагчаар БШУЯ-ны Мэргэжлийн болон Техникийн боловсролын газрын шинжээч П.Болормаа, хөндлөнгийн үнэлгээний ажилтнаар БЕГ-н аргазүйч Ц. Цэвэгмид, НБГ-ын мэргэжилтэн Б.Оюун-Эрдэнэ, Дархан-Уул аймгийн БШУГ-ын мэргэжилтэн М.Сүх-Эрдэнэ, ТББ-ын төлөөлөл С.Нина нар ажиллаж байна.
Энэхүү үйл ажиллагааг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн GIZ Mongolei ТСТБМБС төслийн дэмжлэгтэй хэрэгжүүлж байна.