Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дах өдрийг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулагддаг Барилгын политехник коллежийн “Сурагчийн нэг өдөр” амжилттай зохион байгууллаа. Захирал, арга зүйч, нийгмийн ажилтнаас эхлэн бүх багш ажилтны нэг өдрийн ажлыг хийж идэвх зүтгэлтэй, хариуцлагатай байсан суралцагчдадаа баярлалаа.
Нийт багш нартаа ажлын амжилт, оюутан суралцагчдадаа сурлага, урлаг, спортын өндөр амжилтыг хүсье.